МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралджээ

2015-12-23 12:17:55

 

 

МАХН-ын Гүйцэтгэх товчоо хуралдаж ЭМС-ын сайдад Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн захирал Г.Лхагвасүрэн, багш Б.Амарсайхан нарын аль нэгийг нь сонгохоор тогтжээ. Тус яаманд МАХН-аас хүний гавьяат эмч Л.Жамбалжавын нэрийг дэвшүүлсэн ч Ерөнхий сайдаас дэмжлэг авч чадаагүй юм.

 

Мөн одоогийн Шадар сайд Ц.Оюунбаатарыг томилуулах саналыг гаргасан ч Ерөнхий сайд  дэмжээгүй гэх. Учир нь, Ц.Оюунбаатарын оронд МАХН-ын дарга Н.Энхбаярыг Шадар сайд болгоно гэж буй. Харин энэ санал нь Ерөнхий сайдын дэмжлэг авч чадаагүй учраас дараагийн хувилбараа санал болгож буй нь энэ аж.  

 

Eagle.mn


Нүүр хуудас