Өглөө тамирчин, өдөр өвлийн өвгөн, орой реппер

2015-12-23 12:00:37

 

Реппер Gee шинэ жилийн баяр дөхсөн эдгээр өдрүүдэд тун ч завгүй явна. Учир нь, тэрээр Өвлийн өвгөн болон гэр хорооллын хүүхэд багачуудад бэлэг тарааж байгаа юм. Өнгөрсөн жил ч гэсэн тэрээр Өвлийн өвгөн болж, захын хорооллын хүүхдүүдийг баярлуулсан. Цагаан сахал, цэнхэр нөмрөг цагаан дээлээр гоёсон түүнийг хүүхэд багачууд жинхэнэ өвлийн өвгөн гэж боддог гэсэн шүү.

 

Өвлийн өвгөн Gee-гийн хувьд спортоор тэр тусмаа фитнессээр байнга хичээллэдэг нэгэн болохоор өглөө тамирчин, өдөр өвлийн өвгөн, орой реппер хийн завгүй яваа аж.

 

Eagle.mn


Нүүр хуудас