Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдана

2015-12-23 09:56:52

 

Төрийн ордонд өнөөдөр хуваарь ёсоор Сонгуулийн хуулийн төсөл, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 09.00 цагаас “Г” танхимд эхлэх юм байна.

 

Мөн Гэр бүлийн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд болох аж.

 

Түүнчлэн Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 09.00 цагаас хуралдах тов гарчээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас