Ипотекийн зээлтэй холбоотой мэдээлэл сонсоно

2015-12-23 09:47:18

 

УИХ-ын таван байнгын хороо өнөөдөр хуралдана. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монгол банкны тэргүүн дэд Ерөнхийлөгчийг чөлөөлөх тухай, Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал, Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэх аж.

 

Мөн орон сууцны 8 хувийн хүүтэй зээлийн талаар Санхүүгийн зохицуулах хороо, Монгол банкны мэдээллийг сонсох юм байна.

 

Харин Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал, “Органик бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн “Халх гол” хөдөө аж ахуйн бүс байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх юм.

 

Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар байнгын хорооны даргыг сонгох тухай асуудал, Монголын Үндэсний Олон нийтийн радио, телевизийн Үндэсний зөвлөлийн гишүүнийг томилох тухай, Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэх тов гарчээ.

 

Eagle.mn


Нүүр хуудас