МИК Монголын хөрөнгийн бирж дээр IPO хийнэ

2015-12-22 17:42:33

 

Монголын ипотекийн корпораци нэгдлийн толгой компани болох “МИК Холдинг” ХХК компанийн хэлбэрээ өөрчлөн Нээлттэй хувьцаат компани болох шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотойгоор тус компани Монголын хөрөнгийн биржээр дамжуулан хувьцаагаа олон нийтэд санал болгохоор болсон. Шинээр гаргах нэгж хувьцааны үнэ 12000 төгрөг бөгөөд нийт гурван сая 106 мянга 398 ширхэг хувьцааг хөрөнгө оруулагчдад санал болгоно. Шинээр гаргах хувьцааны андеррайтераар TDB Capital компани ажиллах юм.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас