Зам тээврийн сайд М.Зоригт тайлбар хийв

2015-12-22 16:29:31

 

УБТЗ ХНН-ийн Монголын талын хувьцааг Хятадуудад зарахаар санаархаж байгаа тухай мэдээлэл өчигдөр гарсан. Үүнтэй холбоотойгоор Зам тээврийн сайд М.Зоригт салбарын яамны байр суурийг илэрхийллээ. Тэрээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн болон ТӨХ, “Оросын төмөр зам” ХНН-ийн холбогдох хүмүүст албан бичиг илгээсэн байна. Уг албан бичигт “Зам тээврийн яам “УБТЗ” ХНН дэх талуудын харилцан тэгш байдлыг ямар нэгэн байдлаар өөрчлөх байр суурьгүй байгаа бөгөөд 1949 оны гэрээнд өөрчлөлт оруулах нь зөвхөн уг гэрээг орчин үеийн шаардлагад нийцүүлэн өөрчлөх, зарим нэг техникийн шинжтэй асуудлыг тодорхой болгох зорилготой болно. Иймд УБТЗ ХНН-ийн дарга Л.Пүрэвбаатар өөрийн байр сууринаас асуудалд хандаж, хариуцлагагүй мэдэгдэл хийсэн нь Монгол Улс, ОХУ-ын улс төр, эдийн засгийн харилцаанд үл ойлголцол бий болгосонд харамсаж байна” гэжээ.

 

 

 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас