АН-ын бүлэг хуралдана

2015-12-22 16:13:12

 

Хууль зүйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.30 цагийн үед эхэлж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.

 

Байнгын хорооны хуралдаан дууссаны дараа АН-ын бүлэг хуралдах аж. Бүлгээр УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс гарсан дүгнэлтийг хэлэлцэх аж. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн А.Бакей ахалж байгаа юм.

 

Сонгуулийн хуулиар таван асуудалд байр сууриа нэгтгэж чадвал өөрчлөлт орох боломжтой. Тодруулбал, 48:28 тогтолцоо, хяналтын тооллого хийх зэрэг багтаад буй аж.

С.Аз


Нүүр хуудас