Сонгуулийн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

2015-12-22 15:30:00

 

УИХ-ын даргын захирамжаар Сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг А.Бакей гишүүнээр ахлуулан байгуулсан. Уг ажлын хэсгийн хуралдаан өнөө өглөөнөөс эхлэн хуралдсан. Түр завсарлаад дахин хуралдаж эхлээд байна.

 

УИХ-аас хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн Сонгуулийн нэр бүхий гурван хуулийн төсөлтэй холбоотойгоор намын бүлгүүдээс оруулж ирсэн саналуудаа ажлын хэсгийн төвшинд нэгтгэж байгаа гэнэ. Санал хураалт эцэслээгүй тул ийн үргэлжлүүлэн хуралдахаар болжээ.

 

Ажлын хэсэгт УИХ дахь нам эвслийн бүлгүүдийн төлөөлөл багтсан. Тухайлбал, Ардчилсан намын бүлгээс тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, УИХ-ын гишүүн М.Батчимэг, УИХ дахь МАН-ын бүлгээс тус бүлгийн дарга С.Бямбацогт, Ч.Хүрэлбаатар, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс бүлгийн дарга Н.Батцэрэг, ИЗНН-ыг төлөөлж УИХ-ын гишүүн С.Оюун нар ажиллаж байна.

 

С.Аз


Нүүр хуудас