Арсенал талбайдаа Ман Ситиг буулгаж авлаа

2015-12-22 14:56:29

 

Английн премьерлигийн 17 дугаар тойргийн оргил тоглолт Арсенал болон Манчестер Ситигийн хооронд боллоо. Лондоны “Их буучид” талбай дээрээ Манчестер Ситиг илүүрхэж, 2:1-ээр хожсон байна. Эхний гоолыг Тео Валкот гайхалтай цохилтоор хийсэн бол Оливе Жиру түүнээс дутахааргүй нарийн цохилтоор тооны харьцааг холдуулжээ. Харин Манчестер Ситигийн нэг гоолыг Түрэ Яя тоглолтын төгсгөлд буюу 82 дахь минутад хийсэн юм. Гэсэн ч зочдод тооны харьцааг тэнцүүлэх, улмаар хожих цаг хугацаа хангалттай байсангүй. Арсенал энэ тоглолтод өрсөлдөгчөө буулгаж авснаар хүснэгтийн хоёрдугаар байр руу дэвшиж орж ирлээ. Харин Сити гуравдугаарт, Тоттэнхэм дөрөвдүгээр байранд яваа бол Манчестер Юнайтед тавдугаар байр руу унасан.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас