Фэйсбүүкээр хөхний сүү гуйжээ

2015-12-22 14:25:16

 

АНУ Портленд хотын оршин суугч Алекс Грийн өөрийн фэйсбүүктээ хөхний сүү гуйсан уриалга гаргажээ.

 

Тэрээр “Сайн байна уу, Миний дүү намайг энэ хуудсанд нэгдэхийг урьсан юм. Би бол Бродигийн аав. Хүү маань найман сартай. Бродигийн ээж дөрвөн сарын өмнө Портлендэд машины ослоор нас барсан юм. Эхнэр маань хүүгээ нэг нас хүртэл нь хөхөөр хооллохыг хүсдэг байсан” гээд хөхний сүү хандивлахыг хүссэн байна.

 

 

Энэхүү зурвасыг постлосны дараа бяцхан хүүгээ нэг нас хүртэл нь хооллох хангалттай сүүг Алекс олж чаджээ. Тэрээр эхнэрийнхээ хүслийг биелүүлж, хүүгээ нэг нас хүртэл нь хөхний сүүгээр хооллохын тулд чадах бүхнээ хийнэ гэсэн байна.

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас