Д.Төмөрхүлэг дэлхийн чансааны хоёрт эрэмбэлэгджээ

2015-12-22 12:59:00

 

Олон улсын жүдо бөхийн холбоо жил бүр дэлхийн шилдэг жүдочдын чансааг шинэчлэн гаргадаг. Энэ удаад эрэгтэйчүүдийн 60 кг-ийн жинд манай тамирчин, ОУХМ Д.Төмөрхүлэг 2205 оноогоор хоёрдугаар байрт эрэмбэлэгдсэн байна. Харин 60 кг-ийн жингийн дэлхийн чансааг Украины алдарт бөх Георгий Зантариа тэргүүлжээ. Хоёрдугаар байрт манай тамирчин Д.Төмөрхүлэг орсон бол гуравдугаарт ОХУ-ын тамирчин Михаил Пулаев, дөрөвдүгээрт БНСУ-ын тамирчин Ан Баул жагссан байна. Манай тамирчин Д.Төмөрхүлэг өмнөх жил жиндээ дэлхийн чансааг тэргүүлж байсан юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас