Байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй байна

2015-12-22 11:42:43

 

Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах хуваарьтай байгаа ч одоогоор хуралдаан эхлээгүй байна. Уг хуралдаанаар Сонгуулийн хуулийг хэлэлцэх хуваарьтай байгаа юм. Сонгуулийн хуулиар бүх намуудын багтсан ажлын хэсэг өчигдөр өдөржин хуралдсан. Улмаар ажлын хэсгийн төвшний саналуудаа нэгтгэж, өнөөдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцүүлэх байсан ч хуулийн төслийг намын бүлгүүд дахин хэлэлцэх шаардлагатай гэж үзжээ. Тийм учраас одоогоор УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдах эсэх нь тодорхойгүй байна. Өнөөдөр зарлагдаад байсан Төсвийн байнгын хорооны хуралдаан мөн ирц бүрэлдээгүй шалтгаанаар хойшилжээ.

 

С.Аз

 


Нүүр хуудас