Дүрвэгчдийн хуримын бөгж, гар утаснаас бусдыг хурааж авна

2015-12-22 08:33:13

 

Дани улс 34 зүйл бүхий “Дүрвэгчдийн асуудалтай тэмцэх тухай” хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. Уг хуулинд дүрвэгчдийн 400 еврогоос дээш үнэ бүхий эд зүйлс, мөнгийг нь хураан авах тухай заалт багтжээ.

 

Өнгөрөгч арваннэгдүгээр сард  Данийн парламентад өргөн баригдсан энэхүү хуулийн төсөл батлагдвал ирэх нэгдүгээр сарын 26-ны өдрөөс хэрэгжиж эхлэх юм байна. Ингэснээр өдөрт 200 дүрвэгчийг бүртгэж авдаг Дани улс 400 еврогоос үнэтэй эдлэлийг хурааж авах бөгөөд зөвхөн хуримын бөгж, гар утсыг нь л үлдээх гэнэ.

 

“Улс төрийн сэтгүүл”-д мэдээлснээр, Засгийн газрын өргөн барьсан уг хуулийн төсөл парламентын олонхийн дэмжлэгийг аваад байгаа аж.

Хуулийн төслийг дэмжигч улстөрчид эдийн засгийн боломжгүй болон боломжтой дүрвэгчдийн хоорондох эд хөрөнгийн ялгаатай байдлыг арилгахын тулд энэхүү хуулийг батлах нь зүйтэй хэмээн үзэж байгаа юм.

 

Харин Дани улсын шүүх яамны сайд “Багахан хэмжээний эд хогшил бүхий хүмүүс бус гартаа цүнх дүүрэн алмазтай ирж буй дүрвэгчдийг энд хамааруулж байгаа” гэжээ.

 

Э.Цэнгэл


Нүүр хуудас