Сонгуулийн нэгдсэн хуулийн ажлын хэсэг хуралдаж байна

2015-12-21 17:11:56

 

УИХ-ын чуулганаар Сонгуулийн нэгдсэн хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын даргын захирамжаар гарсан ажлын хэсгийнхэн Төрийн ордонд яг одоо хуралдаж байна.

 

Ажлын хэсгийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей ахалж буй юм. Гишүүдэд МАН-аас Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд, ИЗНН-аас С.Оюун, АН-аас Р.Бурмаа нарын гишүүд багтсан.

 

Тэд таван асуудалд байр сууриа нэгтгэхээр ярилцаж байгаа аж. Тодруулбал, намын жагсаалт, саналыг гараар тоолох зэрэг юм.

 

С.Аз


Нүүр хуудас