Эрүүл мэндийн сайдын хурдан томилохыг шаардав

2015-12-21 15:56:00

 

Эрүүл мэндийн сайд, Төрийн нарийн бичгийн даргыг яаралтай томилох шаардлагатай байгааг УИХ-ын эмэгтэй гишүүдийн төлөөлөл хэлж байна. Тэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, УИХ-ын дарга З.Энхболд нарт энэ талаар албан тоот хүргүүлэхээр болжээ. Энэ салбарыг эзэнтэй болгоод орхих биш, мэргэжлийн чамбай томилгоо хийх шаардлагатайг онцолсон юм.

 

Зарим эмнэлэгт эм тариа байхгүйн улмаас өвчтөн эм тариагаа өөрөө гаргаж байгаа аж. “Зах зээлд хамгийн сайн шилжиж чадаагүй салбар бол эрүүл мэндийн салбар. Ерөнхийд нь харахад даатгалын тогтолцоо нь боловсронгуй болоогүй учраас олон тулгамдсан асуудал хуримтлагдсан хэвээр байна. Сүүлийн нэг сарын дотор энэ салбарт ажиллагсад хүнд байдалд орлоо. Ажлаа хийж байгаа эмч сувилагч нар бор зүрхээрээ л зүтгэж байна. Тиймээс энэ олон асуудлыг шийдэх үүднээс удирдлагуудыг яаралтай томилох шаардлагатай” гэдгийг эмэгтэй гишүүд хэллээ.  

 

Eagle.mn


Нүүр хуудас