Г.Ариунбаатарыг “Соёлын элч”-ээр томиллоо

2015-12-21 12:58:00

 

Мариинский театрын гоцлол дуучин, МУГЖ Г.Ариунбаатар эх орондоо бие даасан “Монгол Сонгодог-2” тоглолтоо өнгөрсөн амралтын өдөр хийсэн билээ. Уг тоглолтын үеэр Г.Ариунбаатарыг “Соёлын элч”-ээр томилж, гэрчилгээ гардууллаа. Уг гэрчилгээ болон дипломат пасспортыг УИХ-ын дарга З.Энхболд гардуулан өгсөн байна. Соёлын элч нь Монгол Улсыг гадаадад сурталчлах, соёл, урлаг, спортоор сурталчлах түүхийн судалгааны хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үндсэн үүрэгтэй юм. Олимпийн аварга Н.Түвшинбаяр, их аварга Хакухо М.Даваажаргал, балетчин Д.Алтанхуяг зэрэг эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгасан алдартнууд Соёлын элчээр томилогдоод буй юм.

 

Eagle.mn 


Нүүр хуудас