Уотфорд клуб Ливерпүүлийг 3:0-ээр илүүрхлээ

2015-12-21 12:45:00

 

Английн премьерлигийн 17 дугаар тойргийн хүрээнд Уотфорд клуб талбай дээрээ Ливерпүүлийг хүлээн авч, 3:0-ээр илүүрхлээ. Тоглолтын гурав дахь минутад Аке гоолдож, тооны харьцааг нээсэн. Улмаар 15 болон 85 дахь минутад нигер довтлогч Одион Игола хоёрыг хийснээр өрсөлдөгчөө буулгаж авчээ. Ливерпүүл клуб шинэ дасгалжуулагч Юүргэн Клопын удирдлага дор сүүлийн зургаан тоглолтдоо гурав хожигдож, хоёр хожиж, нэг тэнцээд байна. Түүнчлэн 17 тойргийн дараах байдлаар 24 оноотой, хүснэгтийн 9 дүгээр байрт жагсаж байгаа юм. Харин Уотфорд өрсөлдөгчөө хожсоноор 28 оноотой болж, долоодугаар байрт бичигдэж эхэллээ.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас