Байнгын хорооны дарга нарыг солино

2015-12-21 10:55:56

 

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Эдийн засгийн, Байгаль орчны, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргыг шинээр сонгох юм байна. Дээрх таван байнгын хорооны гурвынх нь дарга МАН-ын бүлгийн гишүүн юм.

 

УИХ найман байнгын хороотой. Түүнээс таван байнгын хорооны даргын бүрэн эрхийн хугацаа дуусч буй учир энэ долоо хоногт шинэ томилгоо хийх юм байна.

 

Харин Өргөдлийн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Хууль зүйн байнгын хорооны дарга нарын бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байгаа аж.

 

Eagle.mn


Нүүр хуудас