Хөрсний нуралт үүсч 91 хүн сураггүй болжээ

2015-12-21 10:42:22

 

Хятадын Гуандун мужийн Шэньжэнь хотын үйлдвэрийн паркад өнгөрөгч ням гарагт хөрсний нуралт болсны улмаас 33 байшин нурж, 91 хүн сураггүй болоод байна. CCTV-гийн мэдээлснээр 59 эрэгтэй, 32 эмэгтэй сураггүй болоод байна гэжээ.

 

Хөрсний нуралт орон нутгийн цагаар өглөөний 11:40 цагт болсон бөгөөд нийт 100 мянган м.кв барилгын нурмыг бий болгосон байна.

 

Хөрсний нуралт үүссэн гурван газар хүмүүс амьд байж болзошгүй байгаа талаар аврах багийн албаныхан мэдээллээ. Одоогоор нурангид дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна.

 

Э.Цэнгэл

 


Нүүр хуудас