Францын онгоц Кенид ослын буулт хийжээ

2015-12-21 10:02:06

 

Парис хотоос Маврикий улсын чиглэлд нисэж явсан Францын Боинг 777 онгоцны угаалгын өрөөнд сэжиг бүхий зүйл илэрсний улмаас Кенийн Мой олон улсын нисэх онгоцны буудалд ослын буулт хийжээ.

 

Онгоцонд тэсрэх бөмбөг тавьсан байж болзошгүй гэж үзсэн учир ослын буулт хиймэгц зорчигчдыг буулгажээ. Онгоцонд нийт 459 зорчигч, 14 нислэгийн багийн гишүүн байжээ.

 

Нэгжлэгийн явцад угаалгын өрөөнөөс картон хайрцаг бүхий цаас болон сэрүүлэгтэй цаг олдсон байна. Одоогийн байдлаар хэн, ямар зорилгоор ийм үйлдэл хийсэн нь тодорхойгүй байна. Үүнтэй холбогдуулан Франц болон Маврикийн шинжээчид уг хэрэг дээр ажиллаж байгаа бөгөөд цагдаа нар дөрвөн хүнийг баривчлан,  зургаан зорчигчоос мэдүүлэг авч байгаа аж. 

 

 

Харин Мой олон улсын нисэх онгоцны буудлын нислэг хэвийн хуваариараа явагдаж эхэлсэн гэж Кенийн нисэх буудлын удирдлагууд мэдээлсэн юм.

 

Э.Цэнгэл 


Нүүр хуудас