Сонгуулийн хуулийг батална

2015-12-21 10:02:05

 

УИХ дахь намын бүлгүүд өнөөдөр хуваарь ёсоор Төрийн ордонд хуралдана. Энэ долоо хоногт УИХ-ын чуулган, байнгын хороодоор хэлэлцэх хуулийн төслүүдээс Сонгуулийн нэгдсэн хууль анхаарал татаж байгаа юм.

 

Тодруулбал, мягмар гарагт Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийх аж. Улмаар пүрэв гарагт нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх юм байна. Түүнчлэн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн чуулганд шилжүүлнэ. Нэгдсэн чуулган мөн өдөртөө хуралдаж, Сонгуулийн хуулийг эцэслэн батлахаар төлөвлөжээ.

 

Түүнчлэн  Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг шийдэх юм.

 

Eagle.mn 


Нүүр хуудас