Нуугдсан орлогыг ил болгох НӨАТ-ын хууль

2015-12-21 07:31:00

 

УИХ-аас энэ оны долоодугаар сард НӨАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Энэ дагуу НӨАТ төлөх босго 50 сая төгрөг ба түүнээс дээш болж өсч байгаа. Түүнчлэн НӨАТ төлсний урамшуулал, буцаан олголтын тогтолцоог боловсронгуй ойлгомжтой болгоод байна. Хууль 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ хууль нуугдсан орлогыг ил болгож, татварт төвлөрүүхэд чухал ач холбогдолтой гэж албаныхан үзэж байгаа юм.

 

НӨАТ буюу нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн үндсэн зорилго нь татвар төлөгчийг урамшуулж, татвар төлөлтийг нэмэгдүүлэх, тодорхой хэмжээнд буцаан олголт хийх зорилготой. Манай улсад НӨАТ-ын хуулийг энэ зорилгоор баталсан ч өнгөрсөн хугацаанд төдийлөн үр дүнгээ өгөөгүй гэдэг. Харин хуулийг шинэчилснээр НӨАТ төлөх нь хувь хүн болон аж ахуйн нэгж хэн хэндээ ашигтай байх нөхцөл бүрдэж байна. Тэгвэл НӨАТ-ын шинэ хуульд ямар зохицуулалтыг тусгаад байна вэ. 

 

НӨАТ төлсөн бол 20 хувиа буцааж авна

 

Шинэ хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй жилийн 50 ба түүнээс дээш сая төгрөгийн орлоготой бүхий л төрлийн бараа, ажил үйлчилгээ НӨАТ төлөх юм. Түүнчлэн иргэд НӨАТ төлөгч аж ахуйн нэгжээс худалдан авсан бараа, ажил үйлчилгээ тутамдаа төлбөрийн баримтаа цуглуулж, жилийн эцэст нийт худалдан авалтынхаа 2 хувийг буцаан авах боломжтой. Түүнчлэн сугалааны тохирлоор урамшуулал хүртэнэ. Иргэдэд ийнхүү НӨАТ-ын урамшуулал олгосноор тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, борлуулалтын орлого, хэмжээ шилэн болох давуу талтай. Мэдээж иргэн урамшууллаа авахын тулд баримтаа нэхнэ. Харин баримтад бичигдсэн бүхий л ажил, үйлчилгээг үндэслэн татварын байгууллага зохих татварыг тухайн аж ахуйн нэгжид ногдуулна.

 

Өнгөрсөн хугацаанд манай иргэд болон аж ахуйн нэгжүүд НӨАТ төлнө гэхээр ямар нэгэн байдлаар илүү мөнгө, төлөх ёсгүй зүйл төлөх гэж буй мэтээр ойлгодог байсан. Харин шинэ хууль хэрэгжиж эхэлснээр НӨАТ төлөх нь иргэн, аж ахуйн нэгж хэн хэндээ ашигтай, улсын төсөвт ч үр дүнтэй тогтолцоо болж байна. Мөн шинэ хуулийн дагуу НӨАТ-ын урамшууллаас хувь хүний орлогын албан татвар суутгахгүй, банкинд шимтгэл төлөхгүй.

 

Аж ахуйн нэгжүүд шинэ кассын машинтай болно

 

Хуулийн дагуу аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин, хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас болон пос терминал машин хэрэглэх нь. Ингэснээр бараа, үйлчилгээндээ иргэдэд олгож буй баримт нь тодорхой шаардлага, стандартыг хангах юм байна. Түүнчлэн аж ахуйн нэгж, компаниуд онлайнаар баримт олгох үйлчилгээг нэвтрүүлэх юм билээ. Жилийн турш худалдан авч буй бүх бараа, үйлчилгээндээ төлбөрийн баримт цуглуулна гэдэг нэг талаас хүндрэлтэй. Тиймээс онлайнаар баримт цуглуулах боломжийг бүрдүүлэх юм. Ялангуяа шатахуун түгээх станцууд онлайнаар баримт бичих үйлчилгээг нэвтрүүлэхээр зорьж байгаа аж. Хуульд зааснаар энэ хүрээнд аж ахуйн нэгжүүд “Бүртгэлийн хэрэгсэл”-ийг ашиглах аж. Бүртгэлийн хэрэгсэл нь бараа, ажил, үйлчилгээг худалдан авч, төлбөр төлж, борлуулалт хийснийг нотлох зориулалт бүхий төлбөрийн баримтын мэдээллийг агуулсан, тусгай таних тэмдэг бүхий эрх бүхий байгууллагаас баталгаажуулсан төлбөр, төлбөрийн карт болон түүнтэй адилтгах мэдээлэл хадгалах, дамжуулах боломж бүхий бүх төрлийн төлбөр, тооцооны бүртгэл юм.

 

НӨАТ-аас чөлөөлөх бараа 

 

 

Л.Энхдэлгэр 

 


Нүүр хуудас