Сири дэх цэргийн ажиллагааг өргөтгөх боломжтой гэв

2015-12-20 14:55:40

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин “Шаардлагатай гэвэл Сирид хийж буй цэргийн ажиллагааг өргөтгөнө” гэж мэдэгдсэн байна. Тэрээр НҮБ-ын энэ мэдэгдлээ НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаанаар дайны хөлд нэрвэгдсэн улсуудын асуудлыг ярилцсаны дараа хэлжээ. Сирид олон улс цэргийн ажиллагаа явуулж, террористуудын эсрэг тэмцэж эхэлснээс хойш таван жил өнгөрч байна. Энэ хугацаанд 250 мянга гаруй хүн амиа алдаж, сая сая хүн дүрвээд байна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимр Путин энэ үеэр мөн мэдэгдэхдээ “Сирид энх тайван тогттол цэргийн ажиллагааг үргэлжлүүлэх болно” гэжээ.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас