Испани бүсгүй 2015 оны Дэлхийн мисс боллоо

2015-12-20 14:29:00

 

БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод болсон “Дэлхийн мисс 2015” тэмцээний финалын шалгаруулалт өчигдөр амжилттай болж, өндөрлөлөө. Эцсийн шатны шалгаруулалтад Испанийн мисс Мирейя Лалагуна шилдгээр шалгарч миссийн титмийн эзэн болсон байна. Энэ нь Испани улсыг төлөөлөн оролцсон гоо бүсгүй дэлхийн миссийн титмийг хүртсэн нь түүхэндээ анхны тохиолдол болж байгаа аж.  

 

 

Мирейя Лалагуна эдүгээ 23 настай бөгөөд Испанийн Барселона хотноо 1992 оны арваннэгдүгээр сарын 28-нд төржээ. Тэрээр улсынхаа алдартай загвар өмсөгч аж. Улмаар энэ оны Испанийн мисс шалгаруулах наадамд олон гоо бүсгүйчүүдтэй өрсөлдөж, шилдгээр шалгарч, "Дэлхийн мисс"-т оролцох эрхийг авсан энэ бүсгүй  Испанийн гоо бүсгүйчүүдийн түүхэнд шинэ хуудсыг нээлээ. 

 

Мирейя Лалагуна эм зүйч мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан нэгэн аж.  

 

 

 

 

 

 

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас