Юнайтед сүүлийн зургаан тоглолтод нэг ч хожсонгүй

2015-12-20 13:48:00

 

Английн Манчестер Юнайтед клуб бүх тэмцээний оролцуулаад, сүүлийн зургаан тоглолтод хожил харсангүй. Хамгийн сүүлд өчигдөр талбай дээрээ премьерлигийн хүрээнд Норвич Сити клубыг хүлээн авч тоглоход 1:2-оор хожигдол хүлээлээ. Ингэснээр сүүлийн гурван тоглолтод дараалан хожигдож байгаа юм. Тодруулбал, аваргуудын лигийн хүрээнд Волфсбүрг клубын талбайд зочилж, 3:2-оор хожигдсоноор тус тэмцээнийг өндөрлүүлсэн. Харин премьерлигт 16 дугаар тойрогт Борнмоут клуб болон 17 дугаар тойрогт Норвич Сити багуудад тус тус хожигдлоо. Үүнээс өмнөх гурван тоглолтод тэнцээ аваад байсан юм. Юнайтед ийнхүү олон дараалсан хожигдол авснаар багийн дасгалжуулагч Луй Ван Гаалын байр суурь ганхахад хүрээд байна. 

 

Л.Дэлгэр  

 


Нүүр хуудас