Сонгуулийн хуулийг эцэслэн батална

2015-12-20 13:19:00

 

УИХ ирэх долоо хоногт хэд хэдэн асуудал хэлэлцэхээр төлөвлөсний дотор Сонгуулийн хуулиудын анхны болон эцсийн хэлэлцүүлгүүд багтсан байна. Тодруулбал, мягмар гаригт Төрийн байгуулалтын байнгын хороогоор нэр бүхий гишүүдийн өргөн мэдүүлсэн Сонгуулийн хуулиудын анхны хэлэлцүүлгийг хийх аж. Улмаар пүрэв гарагт нэгдсэн чуулганаар үргэлжлүүлэн хэлэлцэж, байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэх юм байна. Түүнчлэн баасан гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны өмнө Төрийн байгуулалтын байнгын хороо дахин хуралдаж, хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, нэгдсэн чуулганд шилжүүлнэ. Нэгдсэн чуулган мөн өдөртөө хуралдаж, Сонгуулийн хуулийг эцэслэн батлахаар төлөвлөжээ. Намын бүлгүүд сонгуулийн хуулиар санал зөрүүтэй байгаагаас өнөөг хүртэл хэлэлцээгүй байсан юм.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас