Индонезийн гатлага онгоц холбоо тасарчээ

2015-12-20 12:32:57

 

Индонезийн Сулавеси Арлын Колака боомтоос өчигдөр хөдөлсөн гатлага онгоц холбоо тасраад байна. Гатлага онгоцонд 118 зорчигч байгаа бөгөөд эрэн хайх, аврах ажиллагааг эхлүүлсэн талаар тус улсын албаныхан мэдэгдлээ. Одоогоор холбоо тасарсан гатлага онгоцыг хайхаар хоёр усан онгоц илгээснээс 23 хүнийг аварч, хоёр хүүхдийн цогцсыг олсон байна. Гатлага онгоц 4-5 метрийн өндөр давалгаанд цохигдсоны дараа аюулын дохио илгээжээ. Хөлгийн ахмадтай хамгийн сүүлд холбоо барихад хөлөг дээр ус орж ирж эхэлсэн хэмээсэн байна.  

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас