Турк улс дүрвэгчдэд виз олгоно

2015-12-19 14:00:00

 

Турк улс Сирийн дүрвэгчдэд виз олгож, Европ руу хөвөрч буй дүрвэгчийн цувааг багасгахаар боллоо. Тус улсын хэвлэлүүдийн мэдээлж буйгаар дүрвэгчдэд виз олгох ажлыг ирэх нэгдүгээр сарын 8-наас эхлүүлэх аж.

 

Энэ ажлын хүрээнд Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Брюссель хотноо Европын холбооны гишүүн 10 орны төр засгийн тэргүүн нартай уулзах юм байна. Түүнчлэн Турк дүрвэгчдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд хөрш Грек улстай хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ илэрхийлжээ.

 

2015 он гарснаас хойш Турк улс 87392 дүрвэгчийг түр саатуулжээ.

 

Б.Амараа


Нүүр хуудас