Дэлхийн анхны 7 ихэр 18 нас хүрлээ

2015-12-19 13:30:00

 

Кенни болон Бобби Маккоги нар нэг дор долоон хүүхдийн эцэг эх болсон азтай хүмүүс. Тэд 1997 онд гурван охин, дөрвөн хүү нийт долоон ихэр хүүхэдтэй болжээ. “Диваажингаас ирсэн долоо” хэмээн нэрлэгдсэн ихрүүд өнөөг хүртэл эрүүл саруул өсөн торниж буй анхны долоон ихэр хүүхэд юм.

 

 

Залуу хосууд анхны хүүхдээ өлгийдөн авснаас нэг жилийн дараа хоёр хүүхэдтэй болохоор төлөвлөж эхэлжээ. Ингээд Кенни бие давхар болсныхоо дараа эмчид үзүүлтэл долоон ихэр хүүхэд тээж байгааг нь хэлжээ. Эмч нар эрсдэлтэй хэмээн үзэж хосуудад нухацтай бодохыг зөвлөсөн ч тэд хүүхдээ төрүүлэхээр шийдсэн байна.

 

Ихрүүдийн хамгийн бага нь 1.13 кг, хамгийн том нь 1.5 кг-ийн жинтэй төржээ. Алексис, Найтан нар тархины мэдээ алдалттай төрсөн ч мэс засал хийсний ачаар эрүүл саруул болжээ.

 

 

Долоон ихрийн эгч болсон Мишель дүү нараа өсгөхөд чадахынхаа хэрээр тусалдаг байсан аж. Харин одоо 18 нас хүрсэн ихрүүд эгчийнхээ хуримын ёслолд бэлдэж байна. Мөн тэд ирээдүйд ямар мэргэжил эзэмшихээ хэдийнэ шийджээ.

 

Э.Цэнгэл

 

 

 

 

 


Нүүр хуудас