Хар хайрцаг үнэнийг дэлгэх эсэх нь эргэлзээтэй боллоо

2015-12-19 13:00:00

 

Өнгөрсөн арванэгдүгээр сарын сүүлээр Оросын байлдааны Су-24 онгоцыг Турк буудаж унагасан. Туркийн тал хэд хэдэн удаа анхааруулсан бол үл тоомсорлон тус улсын агаарын хилийг зөрчсөн тул буудаж сөнөөсөн гэх тайлбарыг Анкара өгч буй.

 

Тэгвэл  өнгөрсөн баасан гарагт Москва дахь Дотоодын агаарын комисс Су-24 сөнөөгч онгоцны хар хайрцгийг нээж үзсэн байна. Гэвч хар хайрцагны бичлэгийн санах ой эвдэрсэн төдийгүй нислэгийн мэдээлэл алга болсон байсан гэж ОХУ-ын мөрдөн байцаах багийн дарга Николай Примак мэдэгдлээ.

 

Шинжээчид хар хайрцагны мэдээллээс Су-24 онгоцны буудуулах үеийн байрлалыг нарийн тогтоож, талуудын маргааныг шийдвэрлэнэ хэмээн найдаж байсан юм. Гэвч хар хайрцаг үнэнийг хэлэх эсэх нь эргэлзээтэй боллоо.

 

Э.Цэнгэл 


Нүүр хуудас