Сэлэмтэй үсчин

2015-12-19 12:00:00

 

Испанийн үсчин Алберто Олмедогийн өвөрмөц арга барил олны сонирхлыг татаж байна. Тэрээр олон жилийн турш сэлмээр үс засч байгаа бөгөөд салон нь Мадрид хотын Карабанчел дүүрэгт байрладаг аж.

 

Олмедо үс засахдаа сэлэм төдийгүй гал, төмөр хумс зэргийг ашигладаг байна. Саяхан Аль Жазера агентлаг Алберто Олмедогийн тухай мэдээлжээ. Гэтэл хэдхэн хоногийн дотор сэлэмтэй үсчний тухай мэдээллийг 178 сая хүн үзжээ.

 

Б.Амараа

 


Нүүр хуудас