ISIS-ийн шинэ “зэвсэг”

2015-12-19 11:30:00

 

Ирак, Сирийн нутаг дэвсгэрт идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг Исламын улс бүлэглэл суртал ухаалгадаа бяцхан хүүхдүүдийг ашиглах болжээ. Тэд саяхан винтов буу, АК47, болон бусад хүйтэн зэвсэг агссан хүүхдүүдийн зургийг цацсан байна.

 

 

Хоёр, гурав орчим настай хүүгийн мөрөнд дүүрэн сумтай дайз зүүлгэж, хажууд нь пулемёт тавьсан зураг олон нийтийн цочирдуулж байгаа аж. Хүүхдүүд үхлийн аюулт зэвсэгтэй харьцаж байгаагаа ч үл хайхран, инээмсэглэн зургаа татуулжээ.

 

 

Ийнхүү тус террорист бүлэглэл сүүлийн саруудад суртал ухуулгадаа бага насны хүүхдүүдийг ашиглах нь нэмэгдсээр байгаа юм. Хамгийн анх өнгөрсөн долоодугаар сард олзлогдсон иргэнийг бага насны хүүхэд цаазалж буй дүрс бичлэг олон нийтэд цацагдаж байжээ.

 

Э.Цэнгэл

 

 


Нүүр хуудас