“Дэлхийн мисс” өнөөдөр тодорно

2015-12-19 11:00:00

 

“Дэлхийн мисс 2015” тэмцээн БНХАУ-ын Хайнань арал дахь Санья хотод үргэлжилж байна.

 

Тус тэмцээн нь дэлхийн хамгийн авьяаслаг, үзэсгэлэнт гоо бүсгүйг шалгаруулдаг олон улсын нэр хүндтэй тэмцээний нэг юм. Манай улс 2005 оноос эхлэн авьяас билиг, гоо үзэсгэлэн, мэдлэг боловсролоороо бусдыгаа манлайлж чадсан үндэсний шилдэг оролцогчоо энэхүү тэмцээнд амжилттай оролцуулсаар ирсэн юм.

 

 

Энэ жилийн тухайд “Дэлхийн мисс 2015” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн мисс Н.Ану оролцож буй. Тэрээр 2010 оны  ШУТИС-ийн шилдэг загвар өмсөгч, “Face of Mongolia” шилдэг модель, “Miss Mongolia-2013” наадмын ялагч, “Говь” компанийн 2011-2012 оны нүүр царай, “Дархан минж” компани 2013 оны нүүр царайгаар тодорч байжээ.

 

 

114 орны гоо бүсгүй оролцож буй “Дэлхийн мисс 2015” тэмцээний финалын шалгаруулалт өнөөдөр болно.

 

М.Болор

 


Нүүр хуудас