2015 оны чих дэлдийлгэм үйл явдлууд гэрэл зурагт

2015-12-19 10:30:00

 

Бразилийн иргэн Ромарио Дос Сантос Айлвос бодибилдингийн спортоор хичээллэж Халк киноны гол дүрийн баатартай төстэй бие галбиртай болжээ. Гэвч энэ нь түүний эрүүл мэндэд эрсдэл авчирч байгаа аж.

 

 

Мичиганд амьдардаг 18 настай Адриана Луис өөрийгөө дэлхийн хамгийн урт хэлтэй хүн гэдэгт итгэлтэй байдаг аж. Түүний хэл 10.1 см урт юм байна

 

 

Адал явдалд дурлагч Сэм Коссман дулаан тусгаарлагч тусгай хувцас өмсөж Вануату улсад орших халуун хайлмаг бүхий нууранд  буулт хийжээ

 

 

Одос үхрийн сүргээс зугтан мод руу авирч буй арслангийн зураг Кенийн зурагчны дуранд мөнхөрчээ

 

 

Каяа Сэссэр хөлгүй төрсөн ч энэ нь түүний модель болох, спортоор хичээллэх зорилгод нь саад болж чадаагүй аж

 

 

Зорсон юм шиг гайхалтай биетэй энэ бүсгүй бол Америкийн хамгийн урт хөлтэй эмэгтэй юм. Лауран Уильямсийн хөл 124 см урт аж. Харин 25 настай Пикси Фокс зургаан хавиргаа авахуулснаар хүүхэлдэйн киноны баатартай төстэй харагдах болжээ

 

 

Судан дахь дэлхийн сүүлчийн цагаан хирсийг буутай харгалзагчид хамгаалж байгаа юм. Энэ нь уг төрөл зүйлийн амьтад мөхлийн ирмэгт ирснийг дэлхий нийтэд гэрчилж байна

 

 

Үлгэр домогтой гардагтай адил тэнгэрийг гэрэлтүүлсэн аянга цахилгаан бодит амьдрал дээр ч оршин байна. Гэрэл зурагчид Африкийн Йоханнесбург хот дахь зураглалыг ийнхүү гэрэл зурагт буулгажээ

 

 

Гигантизмийн өвчнөөр шаналж буй 29 настай Жоелисон Пернандес да Силва найз бүсгүйнхээ хамт

 

 

Энэтхэгийн иргэн Буфен Шандра Дас нүүрэндээ хатгасан зүүгийнхээ тоогоор дэлхийн дээд амжилтыг эвдэхийг оролджээ

 

 

Колумбын иргэн Зюли Сангуйна ховор төрлийн генийн өөрчлөлтийн улмаас гар, хөлгүй төржээ. Бүсгүйг шоолж, доромжлох явдал цөөнгүй гардаг ч тэрээр бууж өгөлгүй тэмцсээр байна

 

 

Тэсгэлгүй өлссөн матар зааны тугал авлахыг завдсан боловч дийлджээ

 

 

Энэтхэгт амьдардаг Жасприйт Синх Калра бол итгэмээргүй уян хатан нэгэн юм

Э. Цэнгэл 


Нүүр хуудас