Европт өсвөр насныхныг интернэтээс холдуулах хууль батлана

2015-12-18 18:02:19

 

Европын Холбоо эдгээр өдрүүдэд өсвөр үеийнхэн зөвхөн эцэг эхийн зөвшөөрөлтэйгээр сошиал сүлжээ, чат хэрэглэдэг байх хуулийн өөрчлөлтийг сүүлчийн хэлэлцүүлгийг хийж байгаа юм.  Ингэснээр  15 ба түүнээс доош насны хүүхдийн мэдээллийг эцэг эхийнх нь звшөөрөлгүйгээр хадгалж, үйлчилгээ үзүүлсэн компанид хуулийн хариуцлага тооцдог болох аж. Хэрвээ энэ хууль хэрэгжиж эхэлбэл дундаж нас нь 13-тай олон тооны хүүхдүүдийн одоо хэрэглэж байгаа онлайн үйлчилгээнүүд хаагдана.

 

Үүний эсрэг Америкийн томоохон технологийн компаниуд лобби хийж болиулахыг оролдож байгаа гэнэ.

 

Хэрвээ хууль батлагдвал Европын Холбооны гишүүн орнууд өөр өөрийн хуулинд өөрчлөлтийг тусгах хоёр жилийн шилжилтийн хугацаа зарлагдах юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас