“Хайрын хурим” торгон даашинзуудаа дэлгэлээ

2015-12-18 15:54:15

 

Шинэ жилийн баяр хаяанд ирсэн эдгээр өдрүүдэд гоёлын даашинзаа сонгож амжаагүй бүсгүйчүүдэд дуулгах таатай мэдээ байна. “Хайрын хурим” салон охид, бүсгүйчүүдийн шинэ жилийн гоёлд зориулан урласан цэвэр торгон материал бүхий үдшийн даашинзны загваруудаа үзэсгэлэн болгон дэлгэжээ.

 

Хар, саарал, цайвар саарал, хүрэн ягаан зэрэг завсрын өнгө бүхий даашинзыг дизайнер Э.Туул, Б.Ууганцэцэг нар хамтран урлахдаа “Tuxedo” хувцасны элементийг тусган эрх чөлөө, эмэгтэйлэг чанарыг илүүтэй тодотгожээ.

 

 

Өнгөрсөн наадмаар тус салоны уран гарт бүсгүйчүүд эртний хатадын зураг бүхий цэвэр торгон загвараараа хувцас загварт шинэ технологи, цоо шинэ хэв маягийг нэвтрүүлсэн.  Харин энэ удаа үдшийн даашинзыг цэвэр торгон материалаар урлаж, эрх чөлөөт бүсгүйн шинжийг илүүтэй гаргахыг зорьжээ.

 

Цөөн тоогоор урласан үдшийн даашинзуудаа үзэсгэлэн хэлбэрээр энэ сарын 11-30-ны өдрүүдэд “Палаззо” цамхагт байрлах “Хайрын хурим” салоны байранд дэлгэсэн байна.

 

Г.Даша

 

 

 

 

 


Нүүр хуудас