Иргэд, ААН-үүд 6.1 их наяд төгрөгийн орлогоо тайлагнажээ

2015-12-18 14:55:49

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Эдийн засгийн ил, тод байдлыг дэмжих хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийж байна. УИХ-аас өнгөрсөн наймдугаар сард болсон ээлжит бус хуралдаанаараа Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталсан. Энэ дагуу 2015 оны арванхоёрдугаар сарын 31-нээс өмнө нуусан хөрөнгө, орлогоо илчилбэл, холбогдох хуульд заасан торгуулиас нэг удаа чөлөөлөхөөр тусгасан юм. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг чуулганд хийж буй мэдээлэлдээ хууль хэрэгжиж эхэлснээс хойш арванхоёрдугаар сарын 16-ны өдрийн байдлаар 6.1 их наяд төгрөгийн хөрөнгө, орлогыг ил болгон тайлагнасан гэдгийг онцоллоо. Мөн иргэд, аж ахуйн нэгжүүд хуулийн хэрэгжих хугацааг дахин тодорхой хэмжээнд сунгаж өгөхийг хүсч буйг уламжиллаа. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас