Гааль, татварын ерөнхий газрын хуулийг хэлэлцэнэ

2015-12-18 10:01:00

 

УИХ-ын Төсвийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Гааль, татварын ерөнхий газрын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Уг хуулийн дагуу ирэх оноос Гааль болон Татварын байгууллагууд нэгдэж ажиллах эрх зүйн зохицуулалт бий болох юм. Түүнчлэн байнгын хорооны хуралдаанаар Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Онцгой албан татварын тухайхуульд өөрчлөлт оруулах тухай болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэнэ. Байнгын хорооны хуралдааны дараа чуулганы нэгдсэн хуралдаан хуралдаж, дээрх асуудлуудыг үргэлжлүүлэн хэлэлцэх юм. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас