Хайгуулын 3375 өргөдөл хүлээж авчээ

2015-12-17 17:18:36

 

Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар энэ оны нэгдүгээр сарын 26-ны өдрөөс Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг Засгийн газраас тогтоосон талбайд шинээр олгож эхэлсэн. Нийт нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбад тусгай зөвшөөрөл олгож байгаа. Үүнээс 3375 өргөдөл хүлээн авснаас 2265 нь дугаарын дагуу иржээ. Эдгээрийн 640-д нь тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн байна.

 

2015 онд шинээр 48 уурхай, баяжуулах үйлдвэр бүрэн ашиглалтад орж улсын комисс хүлээн авчээ. Эдгээр уурхай, баяжуулах үйлдвэр ашиглалтад орсноор 6000 орчим ажлын байр бий болж, хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 1.3 орчим их наяд төгрөгт хүрсэн байна.

 

Eagle.mn


Нүүр хуудас