Малчны нийгмийн даатгалыг 1.2 жилээр тооцно

2015-12-17 16:40:09

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар хэд хэдэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуралдааны эхэнд С.Оюун гишүүний өргөн мэдүүлсэн Гаалийн тариф, Гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгасан. Улмаар байнгын хорооны хоёр дахь хэлэлцүүлэгт шилжүүллээ. Түүнчлэн Ард нийтийн санал асуулгын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжсэн. Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж, анхны хэлэлцүүлгээр баталлаа. Ингэснээр малчдын малчнаар ажилласан нэг жилийн хугацааг 1.2 жилээр тооцож, нийгмийн даатгалын төлөлт хийж байхаар болж байгаа юм.

 

Түүнчлэн үдээс хойших хуралдаанаар Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай болон Гацууртын ордод төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх байсан ч “Шударга ёс” эвслийн бүлэг гурав хоногийн завсарлага авлаа.

 

Л.Дэлгэр

 


Нүүр хуудас