Чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ

2015-12-17 15:40:11

 

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа МАН-ын бүлгээс авсан завсарлагыг гурав хоногоор сунгаж өгөх талаар хүсэлт тавьсан ч УИХ-ын дарга З.Энхболд хүлээж авсангүй. Улмаар үдээс хойших хуралдааныг үргэлжлүүлж байна. Гэхдээ чуулганы ирцийг өглөө бүртгүүлснээр тооцож буй бөгөөд энэ дагуу 40 гишүүн бүртгэгджээ. Харин чуулганы нэгдсэн хуралдаанд 30 хүрэхгүй гишүүн сууж байна. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас