Дүрвэгсэд хууль ёсоор Европт очих боломжтой боллоо

2015-12-17 14:49:05

 

Зөвхөн энэ он гарсаар 3700 дүрвэгч Европын орнууд руу ирэх замдаа Газар Дундын тэнгист живж амиа алдсан байна. Үүнээс үүдэж Итали улсын шашин сүмийн байгууллагууд нэгдэж энэхүү аюултай замаар дүрвэгсдийг ирэхийг хориглож, тэдэнд хууль ёсны дагуу аюулгүй замаар Европ руу ирэх замыг нээж өгч байна.

 

Тодруулбал, Итали улсын католик сүмийн байгууллагууд болон эвангалист сүмийн байгууллагууд нэгдэж шинэ хөтөлбөр гаргаж байгаагаа Ром хотод мэдэгдлээ. Тэдний хүмүүнлэгийн хөтөлбөрийн дагуу Африк болон Ойрхи Дорнодын орнуудаас ирэх олон мянган дүрвэгсэд Европт аюулгүй хүрч ирэх боломжтой болж байгаа аж.

 

Католик сүмийн Сант Эгидио байгууллагын тэргүүн Марко Импаглиаззо "Энэ хөтөлбөр хүмүүст амь нас алдалгүй Европт ирэх боломж олгож байгаа" гэж мэдэгдлээ. Хөтөлбөрийн дагуу Марокко болон Ливан улсад 2 байгууллага үйл ажиллагагаа эхлүүлжээ.

 

Хөтөлбөрт хамрагдсан дүрвэгсэд европт онгоцоор ирж, Итали улсад ирсний дараа орох орон болон бусад тусламжийг хууль ёсны дагуу хүлээн авах юм байна. Уг хөтөлбөрт одоогоор 1.2 сая еврог зарцуулаад байгаа бөгөөд хөтөлбөрийг бусад орны сүмийн байгууллагууд дэмжиж байгаа гэнэ.

 

Б.Амараа

 


Нүүр хуудас