Б.Дэлгэрмааг ОХУ-д суух Элчин сайдаар томилохыг дэмжлээ

2015-12-17 13:02:50

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ОХУ-д суух Элчин сайдаар Б.Дэлгэрмааг томилох асуудлыг хэлэлцэж, дэмжлээ. Хуралдаанаар гишүүд хоёр улсын хоорондын харилцааг эдийн засагжуулах, Алтанбулагийн хилээр Орос руу гарахад хил дээрх хүнд суртлаас болж, монголчууд хохирч буй байдлыг шийдвэрлэхэд анхаарлаа хандуулахыг хүссэн. Мөн ОХУ-д суух элчин сайдыг байсхийгээд эргүүлэн татдаг, тогтворгүй байж болохгүй гэдгийг Н.Батбаяр гишүүн онцоллоо. УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, Д.Сарангэрэл болон Д.Арвин нар Б.Дэлгэрмааг Элчин сайдаар томилогдож байгаад баяр хүргэж, амжилт хүслээ.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Дэлгэрмааг томилох саналыг дэмжсэний дараа үдээс өмнөх хуралдаан завсарлалаа. 

 

Б.Дэлгэрмаа

 

Б.Дэлгэрмаа нь хууль, эрх зүй, улстөрийн салбарт олон жил ажилласан туршлагатай бөгөөд 2005 онд ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарт “XX зууны Монголын ардчиллын түүх” сэдвээр түүхийн ухааны докторын зэрэг хамгаалжээ. Орос, англи хэлний мэдлэгтэй.

 

Ажилласан байдал:

-       1982-1986 онд Улсын Прокурорын газарт прокурор

-       1986-1989 МУИС-ийн Хууль зүйн тэнхимд багш,

-       1989-1990 онд ШУА-ийн төр эрх зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан

-       1990-1992 онд Улсын бага хуралд зөвлөх

-       1993-1996 онд Улс төрийн боловсролын академийн захирал

-       1996-2000 онд УИХ-ийн гишүүн

-       2004-2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдын нийгмийн бодлогын зөвлөх

-       2006-2012 онд “Либерти” дээд сургуулийн захирал

-       2012-1014 онд Монгол Улсаас Сингапур улсад суух Онц бөгөөд бүрэн  Эрхт Элчин сайдаар тус тус ажилласан

-       2014-2015 онд Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх. 

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас