Галд түлэгдсэн охин 300 мянган захидал хүлээж авчээ

2015-12-17 12:40:00

 

Нью-Йорк хотын нэгэн байранд хоёр жилийн өмнө аймшигт гал гарчээ. Тухайн үед зургаан настай байсан Сафайр Терри охин баруун гар, зүүн хөлөө алдаж, биеийнх нь 75 хувь нь түлэгдсэн байна. Аймшигт түймрийн үеэр охины эцэг болон эгч дүү гурав нь нас баржээ.

 

 

Охиныг одоо авга эгч нь асран халамжилдаг аж. Гэр бүлээ алдаж, эрүүл мэндээрээ хохирсон зээ дүүгээ баярлуулахын тулд Лиз Долдер фэйсбүүк хуудаснаа нэгэн захидал бичжээ. Тэрээр 8 настай Сафайр Террид зориулж зул сарын мэндчилгээ илгээхийг фэйсбүүкийн хэрэглэгчдээс хүссэн байна.

 

Гэтэл Лизийн санаачлага итгэмээргүй үр дүнд хүрчээ. Галд түлэгдсэн бяцхан охинд ганцхан өдрийн дотор 200 мянган захидал хүлээн авсан байна. Нийтдээ 300 мянган бэлэг, зул сарын мэндчилгээ, бусад хэрэгцээт зүйл дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гэж авга эгч Лиз Долдер ярьсан юм.

 

 

Мөн Сафайр охинд туслах хандивын аян өрнөж 324 мянган ам.доллар цуглаад байгаа аж.

 

Б.Саруул 

 

 

 

 

 

 

 

 


Нүүр хуудас