Чуулганы хуралдаан эхлээгүй байна

2015-12-17 10:19:02

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарласан бөгөөд ирц бүрдэхийг хүлээж байна. Чуулганы танхимд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ирсэн байгаа бол УИХ дахь МАН-ын бүлгээс нэг ч гишүүн ирээгүй байгаа юм.

 

УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс О.Баасанхүү гишүүн л чуулганы танхимд сууж байна.

 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар өнөөдөр Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдыг томилох тухай, Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх бол Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төсөл зэрэг 10 гаруй асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм.

 

Эдгээр хууль, тогтоолын төслүүдэд өнгөрсөн долоо хоногт МАН-ын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авсан. Завсарлагын хугацаа өнөөдөр дуусч буй юм.

 

Eagle.mn


Нүүр хуудас