Иран АНУ-аас 227 нэр төрлийн бараа импортлохыг хориглоно

2015-12-16 17:13:18

 

Иран улс эдийн засагт нь тавьсан олон улсын хориг арга хэмжээ цуцлагдсаны дараа АНУ-ын 227 нэр төрлийн бараа бүтээгдэхүүний импортонд хориг тогтооно гэдгээ мэдэгджээ. Ираны хэвлэлүүдийн мэдээлж байгаагаар,  Ираны засаг захиргаа АНУ-д үйлдвэрлэгдсэн 227 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг импортын хоригт оруулахаар жагсаажээ.

 

Ираны эрх баригчид Засгийн газрын энэ шийдвэрийг мужийн засаг захиргаа руугаа явуулсан байна.  Иран улс хориг арга хэмжээг цуцалсны дараа гадны улс орнуудтай худалдаагаа сэргээж, улмаар АНУ-ын импортын их урсгалыг хязгаарлах зорилготой байга. Иран улс өнгөрсөн долоодугаар сард дэлхийн хүчирхэг зургаан улстай байгуулсан цөмийн гэрээний дагуу цөмийн хөтөлбөрөө зогсоох үйл явцыг түргэсгэж, хариуд нь олон улс Тегеранд тавьсан эдийн засгийн хоригийг цуцлах ёстой байсан юм.

 

Ираны дээрх шийдвэр тус улсын төр засгийн эрх мэдэлд шашны хатуу чиг шугам баримтлагчид гарсантай холбоотой байхыг ажиглагчид үгүйсгэхгүй  байна. Учир нь Ираны хатуу чиг шугам баримтлагчид ерөнхийлөгч Хассан Роуханигийн удирдлаган дор АНУ хоёр талт худалдааг нэмэгдүүлэх нь Иран улс нөлөөгөө алдах эрсдэлтэй гэж болгоомжлох болсон юм.

Eagle.mn

 


Нүүр хуудас