“Евро-2016”-ийн хэсгүүд тодорхой боллоо

2015-12-16 16:51:50

 

Ирэх зун Францад болох “Евро-2016”-ийн хэсгийн сугалаа явагдаж дууслаа. Англи, Уэльстэй цуг нэг хэсэгт орсон нь анхаарал татаж байна. Мөн тэмцээнийг зохион явуулах Францын шигшээ А хэсгийг уламжлал ёсоор толгойллоо. Хэсгүүд Е хэсэгт Бельги, Итали, Швед, Ирланд, мөн D хэсэгт Испани, Хорват, Чех, Турк багтсан нь өрсөлдөөн сонирхолтой болохыг харуулж байна.

 

 

Хэсгүүд:


А хэсэг: Франц, Румын, Албани, Швейцарь
B хэсэг: Англи, ОХУ, Уэльс, Словак
C хэсэг: Герман, Украин, Польш, Хойд Ирланд
D хэсэг: Испани, Чех, Турк, Хорват
E хэсэг: Бельги, Итали, Ирланд, Швед
F хэсэг: Португал, Исланд, Австри, Унгар

 

Евро-2016 ирэх жилийн зургаадугаар сарын 10-наас долдугаар сарын 10-нд нэг сарын хугацаанд явагдана.

 

Л.Дэлгэр 


Нүүр хуудас