МАН-аас болж байнгын хороо хуралдсангүй

2015-12-16 11:37:08

 

УИХ-ын Эдийн засаг, Аюулгүй байдлын байнгын хороо өнөөдөр хуралдах байсан ч Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан ирц хүрээгүй гэх шалтгаанаар хойшиллоо. Учир нь, УИХ дахь МАН-ын бүлэг Сонгуулийн тухай хуульд зөвшилцөлд хүртлээ байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд оролцохгүй гэдгээ мэдэгдээд буй юм.

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай шинэчилсэн найруулга, Монгол банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн холбогдох хэлэлцүүлгийг хийхээр товлоод байсан.

 

Үдээс хойш буюу 14.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо “А” танхимд хуралдах юм. Гэвч ирц бүрдэх эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

Eagle.mn


Нүүр хуудас