Монголын дуурийн дуучид Гранпри шагналын төлөө өрсөлдөнө

2015-12-15 16:25:00

 

Энэ сарын 9-18-ны өдрүүл өдрүүдэд Беларусийн нийслэл Минск хотноо олон улсын дуурийн гоцлол дуулаачийн уралдаан болж байгаа билээ. Тус уралдаанд нийт 18 орны 280 гаруй уран бүтээлч өрсөлдснөөс шилдэг 10 дуулаач гуравдугаар шатанд тунаж үлдсэн байна

 

Манай улсаас УДБЭТ-ын дуулаач Э.Анхбаяр, Х.Хүрэлбаатар нар шилдэг 10-т багтаж, өнөөдөр Гранпри шагналын төлөө өрсөлдөхөөр болоод байна. Тэд Минскийн дуурь бүжгийн шилдэг дуучидтай хамтран дуулах ёстой аж. Э.Анхбаяр Е.Бунделеватай хамтран Ж.Вердигийн “Травиата”, О.Хүрэлбаатар Д.Капиловтой хослон Ж.Россинигийн “Севилийн үсчин”-гийн хэсгээс дуулж өрсөлдөхөөр болжээ.

 

 

Өнөөдөр орой болох гуравдугаар шатны уралдаанд түрүүлсэн дуучин Гран при шагналыг 10 мянган ам.долларын хамт гардан авна. Харин нэгдүгээр байрын эзнийг 8000, хоёрдугаар байрын шагналтныг 6000, гуравдугаар байрын дуучныг 4000 ам.долларын шагнал хүлээж байна.

 

Д.Сугармаа

 

 


Нүүр хуудас