Н.Ану “Vote” үнэлгээгээр 6-д жагсаж байна

2015-12-15 14:59:54

 

Дэлхийн хамгийн авьяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулдаг “Дэлхийн мисс-2015” тэмцээн БНХАУ-ын Хайнан арал дахь Санъя хотод болж байна.

 

Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Намширын Ану загварын даашинзын гараанд топ 10-т багтсан билээ. Энэ гараанд Босни ба Херцеговина, Бразил, Бүгд Найрамдах Кот-Дивуар, Гваделупа, Энэтхэг, Индонез, Итали, Монгол, Пуэ́рто-Ри́ко, Вьетнам улсын миссүүд багтжээ.

 

“Дэлхийн мисс-2015” тэмцээний финалын шалгаруулалт энэ сарын 19-ний өдөр болох бөгөөд миссүүд эдгээр өдрүүдэд явцын үнэлгээгээ цуглуулсаар байна. Эх орноо төлөөлөн оролцож буй мисс Н.Ану ийнхүү эхний шалгаруулалтад амжилттай оролцож, топ 10-т багтлаа.

 

114 орны гоо бүсгүй оролцож буй Дэлхийн миссийн тэмцээнд Vote олныг авсан мисс финалын 25-д үлдэхэд нөлөөтэй бөгөөд Анугийн хуудаст www.lvka168.com/missworld/vote/mgl зочилж, дэмжих боломжтой.

 

Түүний хувьд дэмжигчийн “Vote” үнэлгээгээр одоогоор зургаадугаар байрт жагсаж байна.

 

П.Мөнх


Нүүр хуудас